Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Олон улсын нөхцөл байдал хүндэрч, худалдааны саад бэрхшээлээс үүдэн үнийн өсөлт, инфляци эрчимжиж байна. Энэ хямралыг даван туулахын тулд иргэдийнхээ нуруунд нэмэлт ачаа үүрүүлэхгүй байхын тулд Засгийн газраас
- Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй
- Орон нутгийн бүх шатны татвар, хураамжийн хувь хэмжээг өсгөхгүй
- Иргэдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх бодлогыг тууштай баримталж ажиллах чиглэлийг яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ" гэв.






