Түймэр гарсан Сүхбаатар аймгийн нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүллээ

3-р сарын 11, 2025 - 10:08
1 өдрийн өмнө
 0  20
Түймэр гарсан Сүхбаатар аймгийн нутагт  цаг агаарт зориудаар нөлөөлөх  үйл ажиллагааг эхлүүллээ

Цаг уур, орчын шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас 2 цаг орсон бол өглөөний 08.00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас, нойтон цас ороод байна.

Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжүүлэн ажиллах аж.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow