Эхнэрээ мансууруулж ухаангүй болгосныхоо дараа 80 гаруй эрэгтэйг гэртээ авчран хүчирхийлсэн хэргийн өмгөөлөгчид шагнал хүртэв

3-р сарын 7, 2025 - 07:27
3 сарын өмнө
 0  1200
Эхнэрээ мансууруулж ухаангүй болгосныхоо  дараа 80 гаруй эрэгтэйг гэртээ авчран хүчирхийлсэн хэргийн өмгөөлөгчид  шагнал хүртэв

Францын Авиньон нэртэй жижиг хотод болсон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг  олон нийтэд цацагдаж, багагүй цочирдуулсан.   Авиньон хотын оршин суугч 72 настай Жизель Пеликот гэгч эмэгтэй нөхөр нь түүнийг 2011-2020 оны хооронд бараг арван жилийн турш хэдэн арван залуусын хамт хүчирхийлсэн хэргээр шүүхэд хандсан. Түүний хуучин нөхөр Доминик Пеликот хамт амьдардаг байхдаа эхнэрээ мансууруулж ухаангүй болгосныхоо дараа 80 гаруй эрэгтэйг гэртээ авчран хүчирхийлсэн хэрэг дэлхийн нийтийг цочирдуулсан.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр эхэлж, 14 хоногийн хугацаатай хуралдаж 16-ны өдөр дүнгээ танилцуулж, 19-ний өдөр гэм буруутай этгээдүүдэд ял шийтгэл оноосон юм. Уг шүүх хуралдаанаар 50 орчим эрэгтэйд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээр 3-15 жилийн хорих ял оноож, Доминик Пеликот гэгч 72 настай этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял оноосон байна.

Доминик нь хуучин эхнэрээсээ гадна өөрийн төрсөн охин, бэр охиныхоо зүй зохисгүй зургийг авч, өөр эмэгтэйчүүдийг ч хүчирхийлэхийг оролдсоныг шүүх хурлын үеэр тогтоосон юм.


Энэ хэрэгт хохирогчийн талд ажилласан Францын хоёр өмгөөлөгчид Испанийн хуульчдын Ерөнхий зөвлөлөөс шагнал гардуулсан байна. Дээрх хэрэг дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг дуу хоолой болж чадсан Жизель Пеликотын өмгөөлөгчдөөр Стефан Бабонну, Антуан Камю нар ажилласан байна. Тэднийг Испанийн хуульчдын Ерөнхий зөвлөлөөс хэрэгт ажилласан байдал, хичээл зүтгэл, чадварыг нь үнэлж шагнажээ.

 Харин хохирогчийн охин Кэролайн Дариан эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн болон ээждээ тохиолдсон гэр бүлийнхээ түүхээр “Би таныг аав гэж дуудахаа больсон” нэртэй номоо хэвлүүлжээ. Жизель ч мөн өөрт тохиолдсон явдлаараа ном хэвлүүлэхээр хэвлэлийн компанитай тохиролцож байгаа юм байна.


Share:
1200

like

dislike

love

funny

angry

sad

wow