Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг баталснаар УИХ-аас холбогдох хууль, тогтоолуудыг баталсан. Ингэснээр тус хотыг сэргээн байгуулах эрх зүйн боломж бүрдсэн байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаас Хархорум хотын захирагч ийнхүү томилогджээ.






