МУИС сар шинийн ажлын өдрүүдэд цахимаар хичээллэнэ

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ үргэлжлэх болохыг мэдээлсэн.
Харин хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм. Тэгвэл МУИС 2025 оны хоёрдугаар сарын 28 /Сар шинийн битүүн/, гуравдугаар сарын 3, 4-ний /гинийн 4, 5/ өдрүүдийн хичээлийг цахимаар зохион байгуулахаар болжээ.






