Э.Бат-Үүл: “Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ!

2-р сарын 18, 2025 - 16:46
6 өдрийн өмнө
 0  128
Э.Бат-Үүл: “Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ!

 Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзандан томилоод буй. АН-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр санал болгосны дагуу ийн гудманд ажилгүй явсан Ж.Батзандан хоолтойгоо золгов. Харин түүнийг энэ албанд томилсонд олон улс төрчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Э.Бат-Үүл “Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ! “Хүн алж, хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ. Өмч хураалтаар рэкет хийн хөлжсөн ногоон малгайтан их байсан гэдэг! хэмээжээ.

 Мөн хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Будаанаас нэр шигшээд гаргаад ирэв үү гэлтэй томилгоонуу, Ойрд ордноор томилгоо ихтэй. Өнөөдөр шоронд орохоо шахаж саатуулагдаж явсан Ж.Батзандан том бялуу хүртэж мэдэх газар БЭТ-өөр очсоноо баярласан хэрээ бархирав гэгчээр өөрөө зарлав" хэмээсэн байдаг.

Share:
128

like

dislike

love

funny

angry

sad

wow