Монгол залуу 19 настай эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлагджээ

Япон Улсын Нийгата хотын Чуо тойрогт монгол залуу 19 настай эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлагджээ.Энэ явдал энэ сарын 14-ны өдөр /2025.02.14/ болсон байна.
25 настай монгол залууг 19 настай эмэгтэйг түлхэж, биед нь халдсан хэргээр газар дээр нь баривчилсан байна. Танхайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан монгол залуу нь Санжо хотын компанийн захирал байсан аж.
news.ntv сайт -ад мэдээлснээр эрэгтэйг хоёрдугаар сарын 14-ний өдрийн 03:30 цагийн үед Нийгата хотын Чуо тойрогт 19 настай эмэгтэйг гадаа түлхэж, хүчирхийлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна. Хэргийн газарт танхайрсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид ажиллаж, эрэгтэйг эмэгтэй хүний биед халдсаны дараа газар дээр нь баривчилжээ. Харин эрэгтэй нь “Би эмэгтэйд халдаагүй” хэмээн няцаасан байна. Энэ хэргийг шалгаж байгаа юм байна.






