УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичигт гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулсан. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зураад байгаа бөгөөд өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр албан бичигт албан ёсоор гарын үсгээ зуржээ.






