Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж буй түүнийг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт тэргүүтэй албаны төлөөлөгчид "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтан авсан юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн баримт бичигт талууд гарын үсэг зурах юм.