О.Алтангэрэл: Хэрэв энэ мэдээлэл ЦЕГ-аас гарсан бол даргад нь хариуцлага тооцоно

2-р сарын 7, 2025 - 10:58
17 өдрийн өмнө
 0  64
О.Алтангэрэл:  Хэрэв энэ мэдээлэл ЦЕГ-аас гарсан бол даргад нь хариуцлага тооцоно

  Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж байна. Тэрбээр ярихдаа


"Зориудаар мэдээлэл тараасан асуудалд ажлын хэсэг гарсан шалгаж байгаа. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж үзэж байгаа.  Цацагдсан мэдээлэл дунд цагдаагийн нууцад хамаарах мэдээлэл байгаа. Харин халамжтай холбоотой зураг өөр байгууллагад хадгалагдаж байсан. Хохирогчийг эмзэг үед энэ мэдээллийг тавьсан. Мөн талийгаачдийг  архи уусан гэсэн мэдээлэлд  байсан. Энэ бол ташаа мэдээлэл байсан.  Монгол улсын иргэний хувийн мэдээллийг албан тушаалтан  хэн ч бай олон нийтэд задруулж болохгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв цагдаагийн байгуулгаас энэ мэдээлэл гарсан  бол энэ  зөвхөн албан хаагчийн асуудал биш ЦЕГ-даргад хариуцлага  тооцоно.

Хохирогчийг хуулийн байгууллага хамгаалах болно. О.Одбаярыг хохирогчоор тогтооно. О.Одбаяр үлгэр жишээ алба хаагч юм билээ. Яг одоо бидний хийж чадах  зүйл  бол О. Одбаяртай холбогдож, түүнийг хамгаалтад авна. Үүнийг хийх болно" гэлээ


Share:
64

like

dislike

love

funny

angry

sad

wow