ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хохирогчийн хувийн мэдээллийг задруулахгүй байхыг анхааруулж байсан ч дахин алдаагаа давтлаа

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өмнө нь холбогдох байгууллагуудад хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байх үүргийг өгч байсан билээ. Үүнд: Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон юм.
Гэтэл Цагдаагийн байгууллагынхан сайдын анхааруулгыг үл умартан алдаагаа дахин давтаж, угаартаж нас барсан хохирогчид болон гэр бүлэээсээ ганцаар амьд үлдсэн иргэний талаарх хувийн мэдээллийг нийтэд ил болгосон юм. Энэ мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж, мэдээлэл хаанаас гарсныг шалгаж байна гэсэн билээ. Харин сайд О.Алтангэрэл мэдээлэл задруулсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна.






