НЭГ ГЭР БҮЛИЙН ЗУРГААН ХҮН УГААРТАЖ АМИА АЛДЛАА

Баянгол дүүргийн 22-р хороонд гэр бүлийн 6 хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ. Энэ явдал нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсныг эх сурвалжууд хэлж байна.
Байшинд ээж болон ээжийнх нь ах, цэцэрлэгийн насны нэг, сургуулийн насны гурван хүүхэд байжээ. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, шөнийн 01:00-03:40 цагийн хооронд угаартаж нас барсан гэж үзэж байгаа бөгөөд гэрэл, зурагт нь асаалттай байжээ.
Энэ хэргийг албаныхан нууцалж байгаа аж.






