Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид архидан согтуурч зодолдон нэгнийхээ толгойг хагалж, хоёр гурван хүн хөмсгөө сэтлүүлжээ

2-р сарын 4, 2025 - 10:17
20 өдрийн өмнө
 0  134
Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид  архидан согтуурч зодолдон нэгнийхээ толгойг хагалж, хоёр гурван хүн хөмсгөө сэтлүүлжээ

Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан хужирт" амралтын газар архидан согтуурч нэгэндээ гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Амралтын газар чухам юу болсныг эх сурвалжаас тодрууллаа.

 -Амралтын газар чухам юу болсон юм бэ?

-Аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн нь төлөөлөгчдөө сургалт оруулахаар Удирдлагын академиас хүмүүс авчирсан байна. Улмаар сургалтын дараа төлөөлөгч нар нь архидан согтуурч, улмаар нэгнийхээ биед халдсан. 

-Хэн хэн байсан юм бэ?

-Тэнд Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар байсан.

-Хоорондоо зодолдох болсон шалтгаан юу байв? Юунаас болсон юм бол?

- Архи ууцгаасан. Архи уусан хүмүүс яах билээ дээ. Хоорондоо маргалдсан. Маргааныг салгахаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх дундуур орж салгах үед нь Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аягаар нь толгой хэсэгт цохиж, толгойг нь хагалсан. Б.Төрмөнх туслах гэсэн биш өөрөө хохирч, бэртэл авсан.

-Б.Төрмөнх нь энэ талаар цагдаад хандсан уу?

 -Цагдаагийн байгууллагад хандсан. Биедээ учруулсан гэмтлийн зэргийг тодорхойлуулж байгаа. Миний сонссоноор  шүүх эмнэлгийн шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа гэсэн.

-Зөвхөн энэ хоёр хүн л зодолдсон юм уу?

-Архи уусан хүмүүс талцаад л зодолдож эхэлсэн. Зодооны үеэр 2-3 хүн хөмсгөө сэтлүүлсэн зэргээр биедээ хөнгөн гэмтэл авсан хүмүүс ч байгаа. Хамгийн хүнд бэртэл авсан нь Ардчилсан намын дарга Б.Төрмөнх гэв.

Share:
134

like

dislike

love

funny

angry

sad

wow