Цэргийн нисдэг тэрэгт явж байсан гурван алба хаагчдын цогцсыг аврагчид олжээ

2-р сарын 1, 2025 - 12:02
4 цагийн өмнө
 0  29
Цэргийн нисдэг тэрэгт явж байсан гурван алба хаагчдын цогцсыг аврагчид олжээ

АНУ-ын Вашингтонд зорчигч тээврийн онгоц, цэргийн нисдэг тэрэг мөргөлдсөн газарт 50 хүний цогцос, хэдэн хэдэн хүний хэсгийг илрүүлээд байна гэж “CBS” суваг эх сурвалж дурдан мэдээлжээ. Зарим цогцос эрэгт шидэгдсэн байжээ. Аврагчид амиа алдсан бусад зорчигчид осолдсон онгоцны сүүл хэсэгт байна гэж таамаглаж байна. Одоогоор онгоцны сүүл хэсэгт аврагчид хүрч чадаагүй байгаа аж. “NBC Washington” сувгийн мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгт явж байсан гурван алба хаагчдын цогцсыг аврагчид олсон байна.

 Үүний  улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг бүгдийг нь уснаас гаргаж авах ажиллагаа хийж байна. Одоогоор онгоцны хар хайрцгийг илрүүлээгүй байгаа аж. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл 30 өдрийн дотор шалгалтыг урьдчилсан дүгнэлтийг танилцуулах ёстой.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow