ХӨСҮТ: Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн
Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний хариуг хүлээж байна.
Энэ талаар ХӨСҮТ-өөс "2024 онд менингококкт халдварын дөрвөн шижигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс лабораторийн шинжилгээгээр хоёр тохиолдол батлагдаад, эдгэрсэн. 2025 онд сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд батлагдсан тохиолдол нь эндлээ. Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол илэрсэн. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Эмчилгээ эхэлсэн. Эмнэл зүйтэй холбоотой гэвэл тууралт халдвар ихсэж байна" гэв.
Үүнтэй холбоотойгоор, эцэг эхчүүд хүүхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах хүсэлтэй байгаа ч вакцин хийхгүй байна гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас тодрууллаа.
Тэрээр "Менингококкт халдварын товлолт вакцин байхгүй. Өмнөх жилүүдэд ДЭМБ-ийн тусламжаар 5000 хүн тун вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам буюу хүүхдүүдэд хийсэн. Энэ жил мөн вакцины асуудлыг ярьж байгаа. Хэрэв тухайн бүс нутагт дэгдэлт гарсан тохиолдолд урьчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн амд хийдэг" гэв.
ХАЛДВАРЛАЛТ
- Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеэр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
- Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гараас эхэлж гарна. Нэн хүнд үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндэрдэг өвчин юм.
- Хэрвээ шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. ХҮНДРЭЛ