“Экоресурс” компанид зуухыг нь тараахгүй, шийдвэрээ буцаалаа гэх мэдээллийг хүргүүлжээ
Нийслэлийн гэр хорооллын 84 мянган өрхөд 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр өгөхөөр болсон.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах 28.2 тэрбум төгрөгийн тендер зарласан. Харин утааны ерөнхий сонсгол хийхийн өмнө хэлэлцэх асуудлыг нь эрэмбэлэхээр төрийн ордонд хийж буй утааны хэлэлцүүлгийн үеэр 32 мянган нүүдэлчин зуухны тендер шалгаруулалтыг цуцалжээ. “Экоресурс” компанид зуухыг нь тараахгүй, шийдвэрээ буцаалаа гэх мэдээллийг хүргүүлсэн байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй тендер зарлажээ. Ингэхдээ 28.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зарласан байна. Улмаар үүнд "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарч байсан юм.