Д.Трамп өөрийг нь шалгаж байсан прокуроруудыг ажлаас нь халжээ

1-р сарын 28, 2025 - 14:16
3 өдрийн өмнө
 0  29
Д.Трамп өөрийг нь шалгаж  байсан прокуроруудыг ажлаас нь халжээ

АНУ-ын шинэ ерөнхий прокурорын үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Учир нь  Д.Трампыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон  байсан арав гаруй хэлтсийн ажилтнаа ажлаас нь халжээ. 

 Д.Трампын томилсон Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Жеймс Мак Хенри захидалдаа "Халагдсан ажилтнуудад шинэ ерөнхийлөгчийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд найдаж болохгүй" хэмээн халсан шалтгаанаа тайлбарласан байна. Харин  Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "Түүний эсрэг хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан албан тушаалтныг шийтгэнэ" гэж амлаж байсан билээ. Прокуроруудыг  ажлаас нь халсан явдлыг  ажиглагчид Д.Трамптай холбон ярьж байна. 

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow