Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Ариунзаяа АН-д гишүүнээр элслээ
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Ариунзаяа "Аавынх нь эрхэлж байсан ажил, улс төртэй нь холбоотойгоор магадгүй өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулан, хууль хяналтын байгууллагаас шалгаж, зохион байгуулалтай гэмт хэргийн золиос болгосон хэмээн үздэг. Түүнийг аавыг нь өнгөрснөөс хойш яллагдагчаар татаж шалган, онц хүнд гэмт хэрэгтэн мэт мөрдөн байцаалтаас оргон зайлсан хэмээн эрэн сурвалжилж байсан. Тэрбээр гадаадад байж байгаад хэд хоногийн өмнө эх орондоо буцаж ирсэн бөгөөд "Аавынхаа нэрийг сайнаар гаргамаар байна. Муугаар зөндөө хэлүүллээ. Би эх орондоо ирсэн нь аюултай байж болох ч муу бүхнийг эцэс болгомоор байна" хэмээн хэд хоногийн өмнө хэлж байсан.
Тэгвэл Б.Ариунзаяа нь "Аавынхаа улс төрийн үйл хэргийг үргэлжлүүлж, Ардчилсан намд элссэн байна. Тэрбээр аавынхаа амь насаа алдсан хэргийг гаднын нөлөөтэй гэдэгт 100 хувь итгэлтэй байдаг тул тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаж, шударга ёсыг авчрахын тулд АН-д элсэж байгаа" гэдгээ мэдэгдлээ.