Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорил МУ-ын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд боллоо

1-р сарын 26, 2025 - 18:19
5 өдрийн өмнө
 0  20
Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорил МУ-ын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд боллоо

Завхан аймгийн Отгон суманд хэт хүйтний 65 км гүйлтийн Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорилт амжилттай болжээ. Хэт хүйтний гүйлт 1-р сарын 23-ны шөнө 00:00 цагт эхэлж, 1-р сарын 24-ний үүрээр өндөрлөсөн. Ингээд 24-ний шөнө цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас 15 км гүйж гүйлтээ зогсоосон тамирчид маань 25-ны шөнөөс гүйлтээ үргэлжлүүлэн амжилттай дуусгажээ.


Энэхүү гүйлт нь Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорилт юм. Монгол улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд болсон уг сорилтод гурван тамирчин оролцсон юм. 

Гүйлтийг хэт холын зайн гүйгч, хэт хүйтний гүйгч, уулын жимийн гүйгч, мөстэй усанд сэлэгч, усчин аврагч Р.Эрдэнэ-Оргил тэргүүлэн хэт холын гүйлтийн мастер Ж.Батчимэг болон гүйгч Б.Саруулмаа нар хамтран амжилттай дуусгалаа.Тамирчин Р.Эрдэнэ-Оргил 65 км, Ж.Батчимэг 60 км, Б.Саруулмаа 58 км замыг амжилттай туулжээ.


Тамирчдын тэсвэр хатуужил, бэлтгэлийг сорьсон төдийгүй дэлхийн рекорд тогтоох үйл явдлын эхлэл болж байна гэж Биеийн тамир спортын газраас мэдээллээ. 

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow