Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 12 хоногийн өмнө үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн.
Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ.
Хэрэв мэдэгдэхгүй бол хариуг зөвшөөрсөн гэж үзэж нэрийг зарлана гэсэн юм. Тэгвэл өнөөдөр допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр. Хэрэв өнөөдөр сорьцоо дахин шинжлүүлэхгүй гэвэл ирэх Даваа гаригт /2023.09.04/ тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана.