Б.Энхбаяр: Би энэ хуулийн шинэчлэлийг УИХ дээр ахалъя. Амбицаа ил хэлье

1-р сарын 23, 2025 - 18:04
8 өдрийн өмнө
 0  35
Б.Энхбаяр: Би энэ хуулийн шинэчлэлийг УИХ дээр ахалъя. Амбицаа ил хэлье

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Тэрбээр "Би хуулийн шинэчлэлийг дэмжиж байна. Сүүлийн найман жил хоёр парламент дамжин хэлэлцүүлж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай хамт ярих ёстой. Өмчийн хуулийг Засгийн газар оруулж, нэг ажлын хэсэг авч явах ёстой. Би энэ хуулийн шинэчлэлийг УИХ дээр ахалъя. Амбицаа ил хэлье.Би 2016 онд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байхдаа анх энэ хуулийг Засгийн газар дээр суурь онолын судалгааг хийх ажлыг эхлүүлсэн. Сүүлийн найман жил УИХ дээр ажлын хэсгийг ахалж байсан.

Холбогдох судалгааг бүгдийг нь хийж, хоёр удаагийн сонсгол хийж, төрийн өмчийн компаниудад хэрхэн хулгай хийдгийг таньж авсан. Тийм учраас нүх сүвийг яаж бөглөх вэ гэдэг гарц шийдлийг илүү сайн хийж чадна гэж бодож байна. Хоёрт, надад төрийн өмчийн компаниуд дээр ямар нэгэн сонирхол байхгүй. Миний ах дүү, хамаатан садан төрийн өмчийн компанид ажилладагүй. Энд ямар нэгэн бизнесийн хэлцэл хийж байсан намтар түүх байхгүй гэдгээ хэлчихье. Энэ шинэчлэлийг шийдэл, онолын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улс төрийн намуудын зөвшилцлийг хангаж, манлайлж ажиллах саналтай байгаагаа илэрхийлье" гэв.


Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow