Цанын баазад гарсан галын улмаас амиа алдагсдын тоо 76 -д хүрлээ

1-р сарын 22, 2025 - 11:50
3 сарын өмнө
 0  40
Цанын баазад  гарсан галын улмаас амиа алдагсдын тоо  76 -д хүрлээ

Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 76 хүн амь үрэгдээд байна.  12 давхар Гранд Картал гэх зочид буудалд 234 хүн амарч байх үеэр нь орон нутгийн цагаар 03:27 цагт гал гарсан байна.

Тус улсын Дотоод хэргийн яам гал гарснаас хойш хэдхэн цагийн дотор 10 хүн амиа алдаж, маш хурдан хугацаанд амиа алдсан хүний тоо нэмэгдсэн гэв. Гал гарах үеэр зарим хүн цонхоор үсэрч амиа алдсан байна.

Алба хаагчид галыг  унтраахад 12 цагийг зарцуулжээ. Тус зочид буудлын эзэн болон  есөн хүнийг баривчилжээ.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow