32,16 настай хоёр хүний амь хөнөөсөн 20 настай этгээдийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
Цагдаагийн албан хаагчид хоёр хүний амь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгтнийг өнгөрсөн онд илрүүлсэн билээ. Хэрэг үйлдсэн гэх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, 20 настай этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагт эхлээд байна.
Хэрэг үйлдсэн гэх этгээд нь өнгөрсөн оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай З-ийн амь насыг хохироосон. Мөн ХУД-т энэ сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Д-ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албан, ХУД, СБД-ийн цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн Д-д хүний амь нас хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 10.1.2.1.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.