Иргэнээс татвар хэмээн хувийн данс руугаа мөнгө шилжүүлж авсан НМЭГ-ын ажилтныг шалгаж байна
Олон нийтийн сүлжээнд иргэн өөрийн тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирэхэд эмээлтийн шалган нэвтрүүлэхийн холбогдох албаны ажилтан 1 сая төгрөг хувийнхаа дансаар нэхэмжлэн авч хот руу оруулсан гэх мэдээлэл гарсан юм.
Иргэн чацаргана тариалаад түүнийгээ худалдан борлуулж эхлээгүй байгаа бол тухайн иргэнээс татвар авах тогтолцоо байхгүй аж. Харин Хувь хүн болон Аж ажуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар жимс, жимсгэнэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан иргэн, аж ахуйн нэгжээс зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогоос нь албан татвар авдаг аж. Эмээлтийн товчоон дээр чацаргана тээвэрлэж явсан иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан юм байна.
НМЭГ-ын ажилтныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа аж.