Жагсаалаас үүдэн нийтийн тээврийн автобусны чиглэлд зохицуулалт хийж байна
Сүхбаатарын талбайд болж буй жагсаалаас үүдэн нийтийн тээврийн автобус явахад саад учирсан учир Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран дараах зохицуулалтыг хийж байна.
Энхтайваны өргөн чөлөө Сүхбаатарын талбайн орчим баруунаас ирсэн тээврийн хэрэгслийг Цэцэг төвөөр хойш нь, зүүнээс ирсэн тээврийн хэрэгслийг УБИС-иар хойш нь эргүүлж, урдаас ирсэн автобусыг 1-р сургуулиар эргүүлэхээр зохицуулалт хийж байна.