Хучлагатай автомашин халаах үедээ хүүхэд угаартаж нас баржээ
Хучлагатай тээврийн хэрэгсэл дотор 11 настай хүүхэд угаартаж, нас барсан хэрэг гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт "Машинаа халааж байсан хүн угаартсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 11 настай эрэгтэй хүүхэд "Приус-30" маркын хучлагатай автомашин дотор машин халаах үедээ угаартаж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд тээврийн хэрэгслийг халаах зорилгоор асаахдаа хучлагыг бүрэн авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.