Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүллээ
Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчирлаа.
Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна.Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүллээ.