Оюутнууд автобусаар 1000 төгрөгөөр зорчиж эхэлнэ
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилсэн. Харин 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө гэсэн үг.
Түүнчлэн НИТХ-ын тогтоолын дагуу оюутнууд хөнгөлөлттэй зорчдог байсныг зогсоож, ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих юм. Харин хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.
Ташрамд, автобусаар зорчих үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй байна.