Бельгийн иргэн Монгол соёлын өвийг хилийн чанадад түгээн, сурталчилж байна
Бельгийн хаант улсын иргэн Дмитрий Лоуверс морин хуур, хэл хуур, хөөмий зэрэг Монгол соёлын өвийг хилийн чанадад түгээн, сурталчилж байна.Тэрээр цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн юм байна.
11 жилийн өмнө анх Монголд ирж байжээ. Тухайн үед Монгол Улсын байгаль, соёл түүний сонирхолыг хөдөлгөсөн тул Монгол орныг өөрийн эх орон шигээ хайрладаг гэнэ. Мөн Монголд хайртай болох шалтгаан нь түүний эхнэр Монгол бүсгүй. Тэд жил бүр Монголд ирдэг аж. Дмитрий Лоуверс 2017 онд болсон гал түмэрт хоёр өдөр сайн дураараа өмссөн хувцастайгаа оролцсон гэдгээр нь зарим иргэд анддаггүй юм байна.
Тэрбээр хэлэхдээ "Би Монголд хайртай, халуун зүрхтэй" хэмээдэг бөгөөд Монгол өв соёлд суралцсан ба одоо Бельги дэх Монголчуудад морин хуур, ардын урлаг зэргийг заадаг аж.