НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
2024.10.26 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 07.28-17.44
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 25, Их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:28-17:44. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Одны тохиол Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч, ёсыг мэдэгч, ариун явдалт, амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай, муу хувцастай, зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.