ӨНӨӨДӨР: БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ОНЦГОЙ ДҮЙЧИН ӨДӨР

10-р сарын 23, 2024 - 06:54
2 сарын өмнө
 0  16
ӨНӨӨДӨР:  БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ОНЦГОЙ ДҮЙЧИН  ӨДӨР

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ.


Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр бурханы шашинтан бүгдээрээ эхийн ачийг хариулах өдөр хэмээн үзэж эцэг эхийгээ баярлуулах, аав ээжийн ачийг санах, тэднийгээ тэтгэх үйлүүдэд шамдддаг байна. 

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээс “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр" дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:

  • 06:30-7:30 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн их хамба лам нийт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ. Нэг өдрийн хугацаанд өглөөний нар мандах цагаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээдэг онцгой зан үйл юм.
  • 08:00-18:00 хүртэл Гандан дуганд Бурхан багшийн Чого хурал хурна.
  • 08:00-20:00  Очир дарийн дуганад Дэмчиг Ядамын тусгай хурал явагдана.
  • 09:00-17:00 Дүйнхор дацанд "Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээр" сэдэвт хуралтай.
  • 13:00-14:30 Батцагаан дуганд "Дарь эх бурханы даган соёрхол" хүртээх үйл ажиллагаа явагдана.
  • 14:45 Жанрайсиг дуганын өмнө талбайд нийтээрээ эцэг эхийн ачийг хариулах ерөөлийг сүсэгтэн олон хамтдаа монгол хэлээр уншина.

Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам эцэг эхийн ачийг хариулах тухай сэдэвтэй хичээл ЕБС-ын 77-р сургуульд орно.   

Энэ өдрийг угтаад өнөөдрөөс эхлээд гурав хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө маань унших зан үйлүүд явагдаж байна.

Бурхан багшийн намтар үйлсийг лагшин мэндэлсэн дүйчин өдрөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэл нийтдээ онцгой 12 үйл явдал тохиолдсон гэдэг. Тэдгээрийн дотроос дөрөв нь онцгойд тооцогддог байна.

Бурхан багшийн лагшин мэндэлсэн, номын хүрдийг эргүүлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн эхийн ачийг хариулсан эдгээр дөрөв юм.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow