50 жил эрэн сурвалжилагдсан хэрэгтэн нас барахаасаа өмнө өөрийгөө илчилж, жинхэнэ нэрээрээ үхэхийг хүсчээ

2-р сарын 28, 2024 - 17:55
10 сарын өмнө
 0  350
50 жил эрэн сурвалжилагдсан хэрэгтэн нас барахаасаа өмнө өөрийгөө илчилж, жинхэнэ нэрээрээ үхэхийг хүсчээ

Японы засгийн газрын 50 жил орчим эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтэн өнгөрсөн сард нас барсныг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоожээ. Тодруулбал, 70 настай Сатоши Киришима өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр нас барсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө цагдаад мэдүүлэг өгч, "Жинхэнэ нэрээрээ үхэхийг хүсч байна" гэж хэлсэн аж.


Сатоши Киришима нь 1970-аад онд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлтийг үйлдсэн босогчдын бүлэглэлийн гишүүн байжээ. Энэ нь Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт фронт нэртэй бүлэглэл юм. Тухайн үед Мицубиши үйлдвэрийн барилгын дэлбэрэлтээр найман хүн нас барж, 160 гаруй хүн шархаджээ. Киришимаг бүлэглэлийн үйлдсэн өөр дөрвөн халдлагад оролцсон гэж таамаглаж байна.

Түүнийг Япон даяар эрэн сурвалжилж, зургийг нь сонингуудаар гаргаж байсан. Гэвч яаж ийм удаан хугацаанд эрх чөлөөтэй явсан нь тодорхойгүй. Бүлгийн өөр хоёр гишүүн баривчлагдаж, цаазын ял авсан боловч Киришима ганцаараа бууж өгөөгүй цорын ганц гишүүн нь байжээ. Хироши Учида нэрээр амьдарч байсан Киришима Токиогийн баруун захад орших Фүжисава хотод бараг 40 жил амьдарчээ.


Тэрээр эцсийн шатандаа орсон хорт хавдраа эмчлүүлэхээр эмнэлэгт очихдоо жолооны үнэмлэхгүй, эрүүл мэндийн даатгал ч аваагүй байсан. Энэ үедээ тэр өөрийгөө илчилж, ажилтнууд нь цагдаад мэдэгджээ.

Share:
350

like

dislike

love

funny

angry

sad

wow