25 иргэн угаартсанаас 12 нь бага насны хүүхдүүд байна

10-р сарын 21, 2024 - 11:56
2 сарын өмнө
 0  17
25 иргэн угаартсанаас 12 нь бага насны хүүхдүүд байна

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ. Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан байх бөгөөд 12 нь бага насны хүүхдүүд байна.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг. Иймд иргэд Та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow