17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ бусдыг хутгалж гэмтээжээ

10-р сарын 15, 2024 - 08:34
2 сарын өмнө
 0  13
17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ бусдыг  хутгалж гэмтээжээ

"Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. 

Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow