1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 150 хоршоонд нийт 10 тэрбум төгрөгийн зээл олгожээ

5-р сарын 28, 2024 - 12:22
7 сарын өмнө
 0  20
1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 150 хоршоонд нийт 10 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн нэг сарын хугацаанд улс орон даяар хэрэгжиж эхэлсэн.

 "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.Өнгөрсөн 04 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлэх тухай тогтоолыг баталсан. Хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, 330 суманд нийт 15 мянга гаруй малчинд мэдээлэл өгч ажилласан байна. Мөн нэг сая гаруй малчдад цахим хэлбэрээр мэдээлэл хүргэж ажилласан талаар хөдөлгөөнөөс мэдээллээ.

Тэгвэл хөдөлгөөн өрнөсөн нэг сарын хугацаанд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, тэдгээрийн 600 гаруй нь арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ судлуулж байна. Мөн 150 гаруй хоршооны зээл баталгаажиж нийт зээлийн дүн 10 тэрбум төгрөг болжээ.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow