“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө

3-р сарын 19, 2024 - 12:15
9 сарын өмнө
 0  101
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг  өөрчиллөө

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн болно.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоороо Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.

 

Share:
101

like

dislike

love

funny

angry

sad

wow