12 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн Г.Гантулгад БҮХ НАСААР НЬ хорих ял оноолоо
Өнгөрөгч 2023 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, гурав хоногийн дараа охин бусдын гарт амь насаа алдсан байдалтай олдсон.
Энэ хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байгаад магадлангаар суллагдсан этгээдийг сэжиглэн саатуулж шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд түүнийг шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр товлогдcoн хойшилсон юм. Тэгвэл өнөөдөр /2024.04.16/ Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэлдэхүүн Г.Гантулгыг хүний амь нас санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноолоо.