Өлсгөлөн зарласан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сахилгын өрөөнд хорьжээ
Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Тэгвэл хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг арванхоёрдугаар сарын 13-ны өдөр өлсгөлөн зарлаж буйгаа захидлаар мэдэгдсэн байдаг. Журам ёсоор бол өлсгөлөн зарласан хүнийг тусгаарлан ганцааранг нь байлгах ёстой гэнэ. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарласантай нь холбогдуулан тусгаарлахдаа сахилгын өрөөнд хорьжээ.