Өдөрт 4-5 кг-аас дээш шахмал түлш түлбэл зуух дэлбэрэх аюултай

10-р сарын 21, 2024 - 15:48
23 цагийн өмнө
 0
Өдөрт 4-5 кг-аас дээш шахмал түлш түлбэл зуух дэлбэрэх аюултай

Сайжруулсан түлшийг өдөрт 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай.


Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. 


Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow