Үндэсний номын сан үнэт ховор номуудыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна

9-р сарын 1, 2023 - 15:51
1 жил өмнө
 0  11
Үндэсний номын сан үнэт ховор номуудыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна

Үндэсний номын сан үнэт ховор номуудыг өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан.

Эх хэлний өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд дэлгэж байна.

Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байна.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow