Манай улс БНХАУ-тай 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ
Манай улс энэ оны эхний найман сарын байдлаар нийт 155 улстай гадаад худалдаа хийсэн аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 ам.долларт хүрч тэнцэл нь 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Түүнчлэн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, экспорт 629 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 835 сая ам.доллароор буурсан аж. Мөн БНХАУ-тай энэ оны эхний найман сард 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 70.5 хувийг эзэлж байна.