Сураггүй болсон иргэнийг Бээжин хотоос олж, авчирчээ

5-р сарын 23, 2023 - 10:12
2 жил өмнө
 0  30
Сураггүй болсон иргэнийг Бээжин хотоос олж,  авчирчээ

Сураггүй  болсон иргэнийг БНХАУ-ын Бээжин хотоос олж,  авчирсан тухай ЦЕГ-аас мэдээллээ.

 2023 оны гуравдугаар сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол ирж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлаж эхэлсэн байна.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нь  тогтоогджээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэнэ.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow