Эверестэд авираад сураггүй болсон уулчны эд зүйлс 100 жилийн дараа олджээ

10-р сарын 13, 2024 - 12:21
2 сарын өмнө
 0  35
Эверестэд авираад сураггүй болсон уулчны эд зүйлс 100 жилийн дараа олджээ

Дэлхийн ноён оргил Эверестэд авирч байгаад 100 жилийн өмнө сураггүй алга болсон Британийн уулчны эд зүйлсийг олсноо  National Geographic нийгэмлэгээс зохион байгуулсан экспедиц өчигдөр зарлажээ.


 “AC Irvine” гэсэн хатгамал бичигтэй оймс бүхий гутлыг мөнх цасан дундаас олсноо 1924 оны зургаадугаар сарын 8-нд 22 настайдаа Эверестэд авирч байгаад сураггүй болсон Эндрью “Сэнди” Ирвайний эдэлж хэрэглэж байсан зүйлс гэдгийг хэлжээ. Түүнтэй хамт домогт уулчин Жорж Мэллори авирч байжээ. Дэлхийн хамгийн өндөр ууланд гарсан анхны хүмүүс болох зорилготой байсан тэд оргилоос 245 метрийн доор байхдаа сураггүй болсон гэдэг.

Тухайн үед 37 настай байсан Мэллори хэдийгээр амьд үлдэх магадлал 50:1 боловч санаагаа зовоохгүй байхыг гэргийдээ илгээсэн сүүлчийн захидалд бичиж байжээ.


Түүхчдийн дунд тэд Эверестийн оргилд гарч чадсан эсэх тухай асуудал маргаантай байдаг. Зарим нь тэднийг оргилд гарсныхаа дараа бууж яваад осолдсон байж магадгүй гэж үздэг юм.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow