Милтон хар салхины улмаас дөрвөн хүн нас барж, олон арван хүн сураггүй хэвээр байна

10-р сарын 11, 2024 - 08:04
2 сарын өмнө
 0  18
Милтон хар салхины  улмаас  дөрвөн хүн нас барж, олон арван хүн сураггүй хэвээр байна

Милтон хар салхи АНУ-ын Флорида мужийн Сиэста-Ки хотын ойролцоо лхагва гарагийн орой эхэлснээр мянган жилд ганц тохиох их хэмжээний хур тунадас дагуулж, Флорида мужийн ихэнх хэсгээр дайран өнгөрөв.


Дараа нь эргэн хүчээ султгаж, нэгдүгээр зэрэглэлд шилжин хойд зүгийг чиглэж байгаа аж. Одоогийн байдлаар  дөрвөн хүн нас барсан нь тогтоогдож, олон арван хүн сураггүй хэвээр байна. 

Энэ үеэр салхины хурд 193 км/ц -т хүрч, аажим салхины хурд суларсан ч аюул учруулсан хэвээр байна. Милтон хар салхины улмаас Флорида даяар эрчим хүч тасалдахад хүрч, одоогоор 3 сая айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болоод байна гэж PowerOutage.us мэдээллээ. Шуурга эхэлсэн Сиэста-Ки тойрог орчимд цахилгаан хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь эрчим хүчгүй болсон гэв. Одоогийн байдлаар Хиллсборо тойрог хамгийн олон буюу 510,000 хүн цахилгаангүй болоод. Ойролцоох Сарасота, Манати, Харди гэх тойргуудын цахилгаан хэрэглэгчдийн 80-97 хувь нь мөн эрчим хүчгүй байна.


Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow