“Friends” цувралын жүжигчин Маттью Перригийн үхэлд буруутайгаа эмч нь хүлээжээ
“Friends” цувралын жүжигчин Маттью Перригийн нас барсан хэрэгт таван хүнийг буруутган шалгаж байгаа билээ. Учир нь мэдээ алдуулах зориулалттай кетаминыг жүжигчинд борлуулж үүнээс болж амиа алдсан болох сэжүүр гарч ирсэн юм. Зөвхөн эмчийн заавраар тусгай жороор олгогддог энэхүү тариаг их хэмжээгээр нийлүүлдэг хүмүүс гарч ирсэн юм. Тэдний нэг болох эмч Марк Чавес нь мэдээ алдуулах зориулалттай кетаминыг жүжигчинд борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Прокурорын зүгээс Перригийн туслах Кеннет Ивамаса нь хоёр эмчтэй хамтран жүжигчнийг нас барахаас өмнө $50,000 гаруйн үнэтэй кетаминаар хангасан болох нь тогтоогдсон юм. Яллах дүгнэлтэд дурдсанаар, уг хоёр эмч Перригээс хэр их мөнгө авахаа ярилцсан зурвас нь ил болсон ба үүнд “Энэ тэнэг хэр их мөнгө өгдөг юм бол доо” гэж бичсэн байжээ. Эмч Чавес нь шүүхээс 10 хүртэлх жилийн хорих ял сонсоод байгаа бөгөөд одоогоор батлан даалтаар гарчээ. Түүний шүүх хурал ирэх оны 4-р сарын 2-нд болох аж.