БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Ким Жон Ун мэдэгдлээ
БНАСАУ-д халдсан тохиолдолд тус улс өөрийгөө хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгджээ. Тэрбээр Солонгосын ардын армийн тусгай ангийн сургалтын баазад зочилж, алба хаагчдын сургуулилтын үйл явцтай танилцсан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл өмнө нь хэрэв Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал дэглэмийг нь үгүй хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм.