Үзэсгэлэнт ''Цооцоо'' буюу Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн нэгэн зууны амьдрал

9-р сарын 21, 2024 - 09:40
3 сарын өмнө
 0  45
Үзэсгэлэнт ''Цооцоо'' буюу Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн нэгэн зууны амьдрал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаагийн мэндэлсний 100 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Улсын филармонид  боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын урлагийн хатан хаан Л.Цогзолмаа гуай үр хүүхэд, ач зээ нарын хамт хүрэлцэн ирсэн юм.No description available. 


Энэ үеэр түүний том  охин, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н. Сувд  үг хэлэхдээ "Ээж минь өнчин өрөөсөн өссөн ч анд нөхөд, үзэгчдийнхээ хайр, хүндэтгэлээр, тэдний дэм, хүчээр уран бүтээлч болж, өнөөдөр 100 насыг насалж байна. Урлагийн хүнд хань ижил, үр хүүхэд, үзэгчид ямар их нөмөр, түшиг болдгийн миний ээжийн амьдрал, уран бүтээл харуулдаг. Таван хүүхэд өсгөж өгсөн буурай минь, амьдралын түшиг хань нь болсон аав минь тэнгэрээс харж, энд хүрэлцэн ирсэн үе үеийн уран бүтээлчид, тэдний үр хүүхдүүд та бүхэнд баярлаж байгаа гэдэгт итгэл төгс байна. Бид бүгд нэгнээ хайрлаж, хүндэтгэж явбал хэн ч гэсэн зуу насалж чадна гэдгийг миний ээжийн амьдралын замнал харуулж байна. Хүмүүс ээ, нэгнээ хайрлаж, хүндэтгэж, бүгдээрээ зуу насалцгаая" гэсэн юм. Харин нэгэн зууны амьдрал туулж буй Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай "Ойн ёслолд намайг хүндэтгэж хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд баярлаж талархаж, сэтгэл сайхан байна хэмээгээд,  Уран бүтээлчдийн тоо улам олон болж, театрын уран чадварлаг зүтгэлтнүүд төрөх болтугай" хэмээн ерөөв.


Монголын алтан үеийн уран бүтээлчдийн сор болсон төлөөлөгчдийн нэг, урлагийнхан, хамт олон, шүтэн бишрэгчдэдээ “Цооцоо” хэмээн хүндлэгдсэн нэрт  уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэхээр урлаг соёл, улс төр, спортын алдартай зүтгэлтнүүд, алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхдүүд зэрэг салбар салбарын төлөөлөгч зорин ирсэн байв. Үзэсгэлэнт "Цооцоо" минь урт удаан наслаарай.  

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow