Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна

10-р сарын 19, 2023 - 12:40
1 жил өмнө
 0  62
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна

Өвөрхангай аймгийн нутагт дэвсгэрт өнгөрсөн наймдугаар сард Ланд 200 маркийн автомашин хүн дайрч амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарсан. Тухайн автомашиныг тус аймгийн Засаг дарга А.Ишдорж жолоодож явсан байдаг. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн А.Ишдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байсан. Тэгвэл хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

 

Share:
62

like

dislike

love

funny

angry

sad

wow