Өнгөрсөн онд 195 эх гэртээ төржээ
Улсын хэмжээнд 2023 онд 63.9 мянган эх амаржиж өмнөх оноос 1.2 мянга (1.8%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 195 (0.3%) нь гэртээ төрсөн байна.
2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 1.3 (2.0%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар нь харахад 3 дугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол 12 дугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд төржээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.