Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана
Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 11. Буд гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр.
Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ срөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэьгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эрхтэн хурц болно хэмээжээ.